Газар хөдлөлтийн танхим

Хүүхэд багачуудад газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхийг зорьсон. 8 баллын чичирхийллийг мэдрэх болно. Ийм чичирхийллийн үед гэрлийн бүрхүүл дээрээс унах, тааз нурж орж ирэх, ханын тавилга, сандал, ширээ доргин унах аюултайг харж болно.  Хятадын Сычуань мужид 2008 онд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 69,2 мянган хүн амь үрэгдэн 18 мянган хүн сураггүй алга болж, 288,4 мянган хүн бэртэж гэмтсэн. Чичирхийлэл нь Бээжин, Шанхай хотууд төдийгүй хөрш Пакистан, Тайланд, Вьетнам, Бангладеш, Балба зэрэг орнуудад мэдрэгдсэн байдаг. Тийм ч учраас хятад мэргэжилтнүүд газар хөдлөлтийн танхимыг Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгслийг суурилуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*