Тайваньд газар хөдөлснөөс хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтжээ

Тайванийн Хуалянь хотод өчигдөр 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.

“Харамсалтай нь хоёр хүн амиа алдаж, 200 орчим хүн хүнд, хөнгөн бэртэл авсан” хэмээн Ерөнхий сайд Засгийн газрын шуурхай хуралдаанаар мэдэгдсэн байна.

Газрын чичирхийлэл орон нутгийн цагаар 23:50 цагт мэдрэгджээ.  Өнгөрсөн ням гарагт мөн 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд түүний дараа хоёр удаагийн афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгджээ. Эдгээр гурван чичирхийллийн голомт ойролцоо оршиж байсан гэнэ.

Гал сөнөөгчдийн мэдээлснээр одоогоор хотын төвд дөрвөн барилга хэсэгчлэн нурж, зарим хэсгээрээ эвдэрч сүйджээ.

Эдгээрийн дунд мөн хотын төвөөс холгүй орших “Marshal” нэртэй 10 давхар зочид буудлын барилга байгаа аж. Барилгуудад одоог хүртэл хүмүүс байгаа бөгөөд аврагчид хэсэгчлэн нурсан хоёр барилгаас 28 хүн аварсан байна.

“Бид байшинд хүн байгааг мэдэж байна. Зочид буудлын өрөөний цонхоор гэрэл тусаж байна” гэж BBC  агентлагт гэрчүүдийн нэг нь хэлжээ. Тэрбээр зочид буудлын цонхоор барилгад үлдсэн хүмүүс гар утасныхаа гэрлээр дохио өгч байна гэв.

өн зоогийн газар болон цэргийн эмнэлгийн барилга хэсэгчлэн эвдэрч сүйджээ.

Тайваньд үе үе хүчтэй газар хөдөлдөг ба газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог байна.

1999 онд тус арал дээр 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2000 гаруй хүн амиа алджээ.

Эх сурвалж: BBC

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*