Гадагшаа явах гэж буй хүн бүрийн анхаарах ёстой 10 ДҮРЭМ

Та хилийн дээс алхах гэж байгаа бол аюулгүй байдлаа хангасан байх нь нэн шаардлагатай. Тиймээс дараах 10 энгийн дүрмийг дагавал эд хөрөнгөө алдаж, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх болно.

1. ӨӨРИЙН УЛСЫН ЭСЯ БОЛОН КОНСУЛЫН ГАЗАР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ 

Та ямар нэг улсад очсон бол тухайн улсад суух өөрийн ЭСЯ эсвэл консулын газарт бүртгүүлээрэй. Мэдээллийг тань бүртгэж авснаар яаралтай үед таны ар гэртэй холбогдох боломжтой юм.

2. ЭД ЗҮЙЛЭЭ ДААТГУУЛААРАЙ

Гадагшаа явах гэж буй хүн бүрийн анхаарах ёстой

Та хилийн дээс алхах гэж байгаа бол аюулгүй байдлаа хангасан байх нь нэн шаардлагатай. Тиймээс дараах 10 энгийн дүрмийг дагавал эд хөрөнгөө алдаж, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх болно.

1. ӨӨРИЙН УЛСЫН ЭСЯ БОЛОН КОНСУЛЫН ГАЗАР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ 

Та ямар нэг улсад очсон бол тухайн улсад суух өөрийн ЭСЯ эсвэл консулын газарт бүртгүүлээрэй. Мэдээллийг тань бүртгэж авснаар яаралтай үед таны ар гэртэй холбогдох боломжтой юм.

2. ЭД ЗҮЙЛЭЭ ДААТГУУЛААРАЙ

Тухайн улсад та үнэтэй компьютер, утас, зургийн аппарат зэргээ алдах магадлалтай. Тиймээс аялалд явах гэж байгаа бол эд хөрөнгөө даатгалын компанид даатгуулаарай.

3.ТА ӨРӨӨНИЙХӨӨ СЭЙФЭНД ИТГЭЛГҮЙ БАЙГАА БОЛ ЗОЧИД БУУДЛЫН СЭЙФЭНД ХАДГАЛУУЛААРАЙ

Та өрөөнийхөө сэйфний аюулгүй байдалд итгэлгүй байгаа бол зочид буудлын сэйфэнд эд зүйлсээ хадгалуулж, тэдгээрийг тэмдэглүүлэн,  юу хадгалуулснаа бичиж авч, баримтжуулаарай

4. УТСАНДАА АР ГЭР, ӨӨРИЙН УЛСЫН КОНСУЛЫН ГАЗРЫН УТСЫГ ТЭМДЭГЛЭЭД НҮҮРЭН ДЭЭР НЬ ТАВИАРАЙ

Утсандаа тухайн байгаа улсынхаа хэлээр ар гэрийнхэн, өөрийн улсын консулын газрын дугаар, имэйл хаягаа бичээрэй. Тухайн дугаарынхаа скриншотыг утасныхаа нүүрэнд тавибал таны утас цоожлогдсон байсан ч хэн нэгэн олоод танд буцааж өгөх, тусламж үзүүлэх боломжтой.

5. ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ СОГТУУРУУЛАХ УНДАА БҮҮ УУ

Тухайн улсын хүмүүстэй илүү дотно танилцахын тулд ганц шил юм хувааж уух сайхан байж болох юм. Гэхдээ наад зах нь та мөнгө, эд хөрөнгөө алдах эрсдэлтэй. Тиймээс танихгүй хүмүүстэй согтууруулах ундаа уухаас татгалзаарай.

6. ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААРААРАЙ

Танд ихэвчлэн нутгийн иргэд цугладаг гудамжны хоол, кафе зэрэгт л очсон нь дээр гэж зөвлөмөөр байна. Ялангуяа халуун ногоотой хоол ихээр иддэг Азид явж байгаа бол хэт халуун хоол идэхгүй байхыг зөвлөе. Таны ходоод хямарч өвдөх магадлалтай.
Мөн жимс авч идэх гэж байгаа бол сайтар угааж, хальсыг нь авч идээрэй. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

7. НУТГИЙН ИРГЭДЭЭС ТУХАЙН ГАЗРЫН ЮУ НЬ АЮУЛТАЙ БОЛОХЫГ АСУУЖ МЭДЭЭРЭЙ

Та аль ч улсад очсон, бүр хамгийн аюулгүй газар очсон ч өдрийн цагаар ч болтугай аюултай гэгдэх газруудаар явахгүй байхыг сануулж байна.

Магадгүй та өөрийн маршрутаар явах дуртай байж болох юм. Гэхдээ нутгийн хүмүүсээс зааварчилгаа авахад илүүдэхгүй.

8. НУТГИЙН ХҮМҮҮСЭЭС ЯЛГАГДАХААРГҮЙ ХУВЦАСЛА

Халаасны хулгайчид маш ажигч хүмүүс байдаг учраас олны дунд аялагчдыг төвөггүй олоод харчихна.

Тиймээс болж өгвөл та нутгийн хүмүүсээс ялгагдахааргүй хувцаслачихвал эрсдлийг багасгах магадлалтай. Мөн та тухайн улсын соёл, шашин шүтлэг, хуулийг судалсны үндсэн дээр хувцсаа бэлдэж явахыг зөвлөж байна.

9. БИЧИГ БАРИМТАА ХУВИЛААД АВААРАЙ

Хувьдаа бичиг баримтаа аль болох авч явахгүй байх, зочид буудлын сэйфэнд хадгалахыг зөвлөж байна. Мөн бичиг баримтаа хэд хэдэн ширхэг хувилж, бүх л цүнх тээшиндээ хийгээрэй. Мөн зочид буудлаас гарахдаа хувилсныг нь биедээ аваад гараарай

10. НАЙЗ НӨХӨД, АР ГЭРИЙНХЭНДЭЭ ОЧИХ ГАЗРАА ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭЛЖ БАЙГААРАЙ

Найз нөхөд, ар гэрийнхэндээ очих газрынхаа мэдээллийг дэлгэрэнгүй өгч, өөрчлөлт орвол мэдээллээ тэр даруйд нь имэйл, утсаар өгч байхыг зөвлөж байна.

Тухайлбал, хонох газар, очих хотынхоо талаар хэлээрэй. Тэдэнд өдөр бүр имэйл бичиж, холбоотой байж, маршрутаа өөрчилснөө ч хэлж байх болно гэдгээ хэлээрэй. Учир нь удаан хугацаанд та гэрийнхэн, найз нөхөдтэйгөө холбогдохгүй бол таны байгаа газрын цагдаагийн байгууллагад хандах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*