Бүтээмжээ хамгийн өндөр түвшинд хүргэх нь

Хуваарьт ажлаа хийж гүйцэтгэхэд тань хоногийн 24 цаг багадаж байна уу? Таны цагийн хуваарь дүүрчихсэн, үүрэг даалгаврууд тань цаг хугацаатай уралдсаар л байна уу?

100 энтрепренертэй ярилцаж үзсэний дүнд,  тэдний ажлаа үр ашигтайгаар төлөвлөх, бүтээмжээ нэмэгдүүлэхэд хөдөлгөгч хүч болдог доорх 4 асуултыг илрүүллээ.

Юу хийх вэ?
Таны хамгийн эхэнд хийх зүйл бол юу хийх шаардлагатайгаа тодорхойлох. Та магадгүй “Энэ чинь ойлгомжтой шүү дээ” гэж бодож байж болох юм. Хамгийн гол нь ихэнх бизнес эрхлэгч ажлын ширээнийхээ ард очсоны дараа “Өнөөдөр юу хийх билээ?” хэмээн  бодож, хэсэг хугацааг ямар ч үр ашиггүй өнгөрүүлдэг байна.

Иймээс та хийх ажлынхаа жагсаалтыг ӨМНӨХ ОРОЙ нь гаргаж, тухайн өдрөө юу хийх талаараа эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр ажлуудаа амжуулаарай.

Хэдий хэр хугацаа шаардагдах вэ?
Нэгэнтээ юу хийх нь тодорхой болсон тул одоо тухайн ажлыг гүйцэтгэхэд хэр их хугацаа орохыг тодорхойл.

Үр бүтээлтэй энтрепренерүүд “ЦАГ БОЛ АЛТ” хэмээх зарчмыг нарийн баримталдаг. Тэд хамгийн бага хугацаанд маш их зүйл амжуулахаар шаргуу хичээдэг байна.

Хэзээ хийх вэ?
Та цагийн хуваариа ямар ч зай завсаргүй төлөвлөх хэрэгтэй.(БИЧМЭЛ БАЙДЛААР) Ихэнх хүн цаг хугацаатай харилцахдаа хайнга ханддаг тул шахуу цагийн хуваарь тань бусдын зэмлэлийг хүлээж болох юм. Гэсэн хэдий ч, ингэснээр таны бүтээмж илт нэмэгдэх болно.

Үр өгөөж нь юу вэ?
Эцэст гэж хэлэхэд, таны хийж буй үйл ажиллагааны ҮНЭ ЦЭН, ҮР ДҮН нь юу вэ? Жишээ нь, нэгэн шинэ харилцагчтайгаа хийсэн гэрээ таны компанид 50 000 доллар оруулах, амжилттай илтгэл толилуулснаар бусдын итгэл, брэндинг олж авах, Фейсбүүкт пост оруулснаар таны бичих, найруулах ур чадвар нэмэгдэх гэх мэтчилэн.

Өөрийн үйл хөдлөлийн үр дүнг мэдсэнээр та өдөржингөө зүтгэсэн хичээл зүтгэлийнхээ ололт, амжилтыг  мэдэрч түүгээрээ бахархах сэтгэл төрөх болно.  

[dropcap] [/dropcap]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*