“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ.

Сургалтанд ОБЕГ, НОБГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргүүдийн засаг даргын тамгын газрын нийт 70 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн Зүүн хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд болон Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын дарга н.Отгонбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар оролцсон юм.

Сургалтаар хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны аргад суралцах, тус арга дээр үндэслэн гамшигт тэсвэртэй байдлыг хэрхэн сайжруулах талаар харилцан мэдээлэл солилцож, бүлгээр ажиллах юм.

Сургалт 2 өдөр үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

12345

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*