Хакеруудаас хувийн мэдээллээ хэрхэн хамгаалж, нууцлах вэ?

Манай улсад нийт 2 сая карт хэрэглэгч бий. Нэг хүн өөр банкны хэд хэдэн картыг зэрэг эзэмшиж байна.

Саяхан нийслэлд гарсан нэгэн гэмт хэрэг карт эзэмшдэг бүх хүнд хамаатай. Нийслэлийн нэгэн томоохон зоогийн газрын зөөгч үйлчлүүлэгчийнхээ картын мэдээллийг (картын дугаар, нууц үг) өөр хүнд дамжуулж байжээ. Эндээс авах бидний эхний сургамж бол нууц үгээ хэнд ч хэлэхгүй байх. Гэтэл өндөр настнууд энгэртээ картаа зүүчихсэн, бүр нууц үгээ томоос томоор биччихсэн харагддаг.

Иймд хакеруудаас хувийн мэдээллээ хамгаалж, хэрхэн нууцлах зөвлөгөөг хүргэе. Учир нь кибер гэмт хэрэгтнүүд хар тамхи зарахаас их мөнгийг цахим халдлагаас олж байна.

  • Шинэ карт авахад танд банк танд дугтуйтай захидал өгдөг. Гэвч иргэд захиаг бүрэн уншдаггүй, картаа аваад л хаячихдаг. Уг нь захидалд картын мэдээллээ хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй зөвлөсөн байдаг.
  • Хакеруудын дараагийн бай үргэлж өөрчлөгддөг. Тэд хамгаалалт сайтай салбараас (банкууд, газрын гэх мэт) хамгаалалт муутай буюу зочид буудал, төрийн байгууллагууд, барилга, боловсролын салбар руу анхаарлаа хандуулдаг.
  • Мөн өртөг, эрсдэл бага тул байгууллагуудыг биш энгийн хэрэглэгч рүү буюу таны картыг онилж байна. Нийт халдлагын 90 хувь иргэд рүү чиглэжээ. Хакерууд таны картыг хар захад ямар үнээр худалддагийг мэдэх үү? 50 ам.доллараар зардаг. 2-ыг авбал 3 дахь нь үнэгүй.
  • Тэд танай байгууллагын сэтгэл ханамжгүй нэг л ажилтныг хайж, гарц болгодгийг анхаар.
  • Олны танил одуудын видеог бүү нээ. “Бритни байшингаас үсэрчээ” гэсэн гарчгийг хараад, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Энэ бол вирус. Жүжигчин Сандра Буллок, дуучин Бритни, Тэйлор Свифт нар хамгийн аюултай одууд.
  • Зочид буудал, кафед ороод үнэгүй wifi ашиглаж, данс, картын мэдээллээ алдан, хакеруудын өгөөш болж болохгүй.
  • Би баян биш, би алдартай биш юм чинь цахим халдлагад өртөхгүй гэж бодох нь буруу.
  • Нууц үгээ байнга өөрчил.
  • Вирусийн эсрэг програмуудыг ашигла.
  • Үл таних хүнээс цахим шуудан ирвэл бүү нээ.

“Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” сэдэвт, олон улсын форумаас бэлтгэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*