ТРАМП, КИМ ХОЁР СЕНТОЗА АРАЛ ДЭЭР УУЛЗАНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын зургадугаар сарын 12-нд болох түүхэн уулзалт Сингапурын Сентоза арлын таван одтой Капелла зочид буудалд явагдана хэмээн Цагаан ордноос мэдэгджээ.

Хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Трамп “Төлөвлөгөөний дагуу уулзалтын бэлтгэл ажил хангагдаж байна. Бидний харилцаа сайжирч байна. Хоёр улсын хооронд олон гэрээ хийгдэнэ. Энэ удаагийн уулзалт маш үр дүнтэй байх болно” гэжээ. Мөн түүнчлэн энэ уулзалтаар 1950-1953 оны хооронд үргэлжилж байсан Солонгосын дайныг албан ёсоор эцэслэнэ гэжээ. АНУ-ын албаныхан болон мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хэрвээ энэ уулзалт энх тайвныг зарлан тунхагласан уулзалт болвол дэлхийн түүхэнд маш чухал үйл явдал болно гэжээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*