Хүүхэд хахсан үед авах арга хэмжээ

Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй тул эмнэлгийн тусламжид найдалтгүй юм. Иймийн тулд дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй.
• Ухаантай байгаа эсэхийг шалга
• Ухаантай байвал тайвшруул
• Хахсан хүний ард гарч зогс
• Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад
• Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие рүүгээ шах
• Хэвлийн шахалт хийхийн тулд дараах зааврыг баримтал
Үүнд:
• Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна
• Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэвэрнэ
• Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна
• Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла
• Хахсан зүйл гарахгүй байвал дээр үйлдлийг 3-5 удаа давтан хий
• Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.
• Яаралтай эмнэлгийн тусламж дууд
Нялх хүүхэд хахвал:
• Хүүхдийг доош харуулан нэг гар дээрээ тавь. Гарын эрхий дунд хуруугаар хүүхдийн жавжнаас шахан долоовор хуруугаар хэлийг нь зөөлөн дар
• 2 далны хооронд 5 удаа зөөлхөн алгад
• Хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж яаралтай дуудаад хүүхдийг дээш харуулан гар дээрээ хэвтүүл
• Өвчүүний голд долоовор дунд хурууг байрлуулан дээш чиглэлтэй зөөлөн шахна
• Хүүхдийн амьсгал зогсож ухаан алдвал Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*