Алмата хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

 

Бүгд Найрамдах Казакстан улсын Алмата хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

                 Тус тэмцээний үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар оролцож байна.

                     Тэмцээний нээлтэнд Бүгд Найрамдах Казахстан улсын  Онцгой байдлын газрын дарга, хошууч генерал Аубакиров Серик, Алмата хотын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны захирал Данаев Даураен нар оролцож баг тамирчдад амжилт хүссэн байна.

                     Тэмцээнд  Бүгд Найрамдах Беларус, Тажикстан, Узбекстан, Киргизстан, Казакстан улсын баг тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

                     Тус арга хэмжээнд Монгол, Турк Улс ажиглагч орноор оролцож байна.

              Тэмцээн 2018 оны 06 сарын 25-наас 30-ны өдрүүдэд Алмата хотод үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*