Офицер бүрэлдэхүүний нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар тус газрын офицер бүрэлдэхүүний сургалт, дадлагыг Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд 2018 оны 08 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн сургалтад НОБГ-ын Төв байр, нийслэлийн Аврах анги 105, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвийн багш нар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн нийт 60 алба хаагчид хамрагдсан.

Сургалтаар “Хан голомт” ХХК-ийн захирал Ц.Азбаяр “Харилцааны тухай ойлголт”, “Харилцаа, илтгэх урлагийн чадварыг сайжруулах” сэдвүүдээр алба хаагчдад мэдлэг олгосон.

Мөн алба хаагчид хууль эрх зүйн сорилын шалгалт өгч, бүлгээр ажиллан өгөгдсөн даалгаварын дагуу хичээл заах дадлагыг хийж гүйцэтгэжээ.

Сургалтын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн бие бүрэлдэхүүнд сахилга хариуцлага, ёс зүй, албаны мэдлэг чадварыг сайжруулах чиглэлээр үүрэг өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*