Индонез улсад дахин газар хөдөлж 347 хүн амиа алдлаа

Ням гарагт Индонез улсын Ломбок аралд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Харин пүрэв гарагт арлын баруун хойд зүгт дахин 5.9 болон 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж олон хүн амь насаа алдаад байна.

Аврагчид өмнө нь болсон газар хөдлөлтийн хохирогчдыг хайж, тусламж үзүүлэх үйл ажиллагааг явуулж байжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсллийн мэдээлснээр 347 хүн амиа алдсан байна. Харин үндэсний байгалийн гамшгийн агентлагийн төлөөлөгч 259 хүний цогцсыг таньсан талаар BBC-д мэдээлжээ.

Албаны хүмүүс аврах баг нурсан барилгын доор эрвэн сурвалжлах ажиллагааг явуулах тусам амиа алдсан хүний тоо улам нэмэгдэж байгааг хэлжээ. Засгийн газрын мэдээлснээр 1,400 гаруй хүн гэмтэж 270,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*