Сахилгын зөвлөгөөн зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын “Сахилгын зөвлөгөөн”-ийг алба хаагчдын сахилга, ёс зүй, цэргийн албыг төлөвшүүлэн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор өнөөдөр нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа.

159A3205

Сахилгын зөвлөгөөнийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нээж, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр үүрэг өгсөн.

Тус зөвлөгөөнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Захиргааны удирдлагын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар нар оролцож, Онцгой байдлын ерөнхий газрын  Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын ажилд болон Гал түймэр унтраах, аврах ангиудад хийсэн шалгалттай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүрэг, тушаалыг танилцууллаа.

Зөвлөгөөнөөр нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж “НОБГ-ын дунд хугацааны стратеги төлөвлөгөө”, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо Сахилга, хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн ажил,  үнэлгээ дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга “2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг шалгасан ажлын дүгнэлтээр хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын 2018 оны ажлын үнэлгээний дүн шилжилгээ, цаашид авах арга хэмжээний талаар, Зөрчлйин тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хуулиудын хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл хийж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч нар “Онцгой байдлын хэлтсийн ёс зүйн албанаас бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл”-ийг танилцуулсан.

Арга хэмжээний төгсгөлд зөвлөгөөнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, албаны болон цэргийн дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж,  харъяа хэлтэс, анги байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Зөвлөгөөнд Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 257 албан хаагч оролцлоо.

Нийслэлийн онцгой байдлын газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*