Нийслэлийн Боловсролын газраас зарим алба хаагчдыг шагналаа

Өнөөдөр олон улсын багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан Нийслэлийн Боловсролын Газраас эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчийг “Хүндэт тэмдэг”, “Шилдэг ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнаж урамшууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт тэмдэг”-ээр сургагч-багш ахмад М.Цогтбаяр, сургагч-багш ахмад Г.Үүрийн-Гэгээ, сургагч-багш ахлах дэслэгч Ш.Айжан нар,

Нийслэлийн Боловсролын газрын “Шилдэг ажилтан” цол тэмдэгээр сургагч-багш дэслэгч У.Амарсайхан, сургагч-багш дэслэгч Б.Сүхбаатар, сургагч багш дэслэгч Б.Ням-Осор нар тус тус шагнагдлаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*