Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 832 хүрчээ

Баасан гарагт Индонезийн Сулевиси арлын Палу хотод 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 6 метрийн өндөр давалгаа үүсч цунами дэгдсэн байна. Индонезийн үндэсний гамшгийн агентлагийн мэдээлснээр гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 832 хүрчээ. Харин 1.6 сая гаруй хүн газар хөдлөлт болон цунамид өртсөн гэж тооцоолсон байна.

Одоогоор аврах ажиллагааны багийнхан амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Тухайлбал Палу хотын “Roa-Roa” зочид буудлын доод талыг аврах багийнхан гараараа ухаж 24 хүнийг аварчээ. Тухайн үед туслаарай гэх чимээг сонссон ч хүнд зүйл өргөх тоног төхөөрөмж байгаагүй гэнэ. Ийнхүү олон иргэд өөр өөр байршилд нуран унасан барилга дотор гацсан байх магадлалтай бөгөөд сураггүй алга бологсдыг хайсаар байна.

Түүнчлэн Индонез улсын ерөнхийлөгч Жоко Видодо Палу хотод ирэн гамшигт өртсөн газруудаар явж, нөхцөл байдалтай танилцаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*