Японд болсон Трами хар салхины улмаас хоёр хүн амиа алджээ

Японд энэ амралтын өдрүүдэд Амами арлууд болон Окинава мужид Трами хар салхины улмаас аадар бороо орж, хүчтэй шуурга дэгджээ. Гамшгийн улмаас хоёр хүн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Ням гарагийн орой Токио хотоос 450 км-ийн зайд орших Танабе хотын ойролцоо уг хар салхины хүч намдаж эхэлсэн байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр даваа гарагийн өглөө гэхэд Трами хар салхи хүчээ алдаж, Токио хотыг дайран өнгөрсөн хэмээн мэдээлжээ.

NHK-гийн мэдээлснээр нислэгийн компаниуд шуурганы улмаас 1200 гаруй нислэгийг цуцалж, дотоодын тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнөө түр зогсоож, 750,000 айл өрхийн цахилгаан тасарсан байна.

Есдүгээр сарын эхээр Японд сүүлийн 25 жил тохиогоогүй хүчтэй Жеби хар салхины улмаас 11 хүн амиа алдсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*