Өмнөговь аймагт сургалт зохион байгууллаа

2019 оны 10 дугаар сарын 08-нд  Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас “Мэдлэгээ түгээж аюулгүй амьдарцгаая” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Ажнай талбайд зохион байгууллаа.

Орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн  явуулын сургалтын танхимаар хүүхэд, багачууд, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн мэргэжлийн анги, албад болон ерөнхий боловсролын сургуулиудын 830 гаруй иргэн хамрагдсан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*