Тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Онцгой байдлын сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисний аварга шалгаруулах тэмцээн амжиллтай зохион байгуулагдаа. Тэмцээнд Төв байр, нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн нийт 8 баг оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөө. Тэмцээний гар бөмбөгийн төрөлд Санхүү эдийн засгийн хэлтэс алтан медаль, Гал түймэртэй тэмцэх хэлтэс мөнгөн медаль, нийслэлийн Аврах анги 105 хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд Захиргаа удирдлагын хэлтэс алтан медаль, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв мөнгөн медаль, Гал түймэртэй тэмцэх хэлтэс хүрэл медаль, теннисний төрөлд Санхүү эдийн засгийн хэлтэс алтан медаль, Гал түймэртэй тэмцэх хэлтэс мөнгөн медаль, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв хүрэл медаль тус тус хүртэж Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*