СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Онцгой байдлын албаны 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо.Нийслэлийн Онцгой байдлын газрын сургуулийн жилийн нээлтэнд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож бие бүрэлдэхүүний сургалтын талаар мэдээлэл өгч, тодорхой үүргүүдийг өгсөн юм.

Сургуулийн жилийн нээлтийн ажиллагаанд Төв байр, нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, “Аврагч” техник спортын хорооны бие бүрэлдэхүүн оролцлоо.

Онцгой байдлын байгууллага 2020 оны сургуулийн жилдээ “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг хангуулахдаа эзэмшсэн онолын мэдлэгт тулгуурлан дадлага олгох, сургалтын хүрээмжтэй байдлыг нэмэгдүүлэх замаар алба хаагчдын мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго тавиад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*