Япон Улсад “Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх, чадавхыг дээшлүүлэх” сургалтанд хамрагдлаа.

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн Япон Улсад “Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх, чадавхыг дээшлүүлэх” 14 хоногийн сургалтад 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус төвийн сургагч багш, ахмад Б.Үүрийнгэгээ оролцлоо.

Сургалтаар Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол олгох системтэй танилцаж, туршлага судлан, гамшгаас хамгаалах боловсролыг олгож байгаатай газар дээр нь үзэж, лекц, сургалт, арга хэмжээнд хамрагдсан. Үүнд:

  • Цэцэрлэг, бага, дунд сургуульд явагдах Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх нь
  • Иргэдийн гамшгаас хамгаалах ухамсрыг дээшлүүлэх нь
  • Гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь

Тус сургалтаар Гамшгаас хамгаалах боловсролын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх  чиглэлээр 11 удаагийн лекц сонсож, иргэдийн Гамшгаас хамгаалах сургалтын 3 төвтэй танилцан, тухайн төвүүдийн гамшгийн аюулыг биеэр мэдрэх сургалтанд хамрагдан, цэцэрлэг, бага дунд сургуулийн Гамшгаас хамгаалах боловсрол олгох 4 удаагийн нээлттэй хичээлийг үзэж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцлоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*