1113 ард иргэд сургалтад хамрагдлаа

            Орхон аймгийн Баян-Өндөр суманд гамшгаас хамгаалах сургалтыг орон нутгийн 1113 ард иргэд болон сурагчдад зохион байгуулж явуулсан бөгөөд гал, гал түймрийн хор уршиг, гал унтраагуурыг хадгалах, хэрэглэх, утаат орчноос өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах, газар хөдлөлтийн тухай ойлголт, авах арга хэмжээ, өндрөөс аврах ажиллагаа, амилуулах суурь тусламжийн талаарх мэдээлэл өгч, дадлага сургуульд хамрууллаа. 

              Мөн тус аймгийн Онцгой байдлын газраас 2 машин техник хэрэгсэл, 43 албан хаагч, НИГХСАЗТөвийн сургалтын автомашин, 7 албан хаагч үүрэг гүйцэтгэж 2300 гаруй ухуулга сурталчилгааны материал тарааж ажиллав.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*