Ойрын өдрүүдэд ХЭТ ХАЛНА

 

 

 

ЦУОШГ-аас 2018 оны тавдугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр хэт халж, шинэ сарын эхээр зарим газраар бороо хур тунадас орж сэрүүсэх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд зарим газраар бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-30нд Алтай уулсаар, 31-1нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 31,5-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. 1-2-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар  сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 19-24 градус дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 2-3нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 29-30-нд шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 31-нд Арц Богдын өвөр хоолойгооор, 1-2нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 29-30-нд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 2-нд сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*