Хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*