“Зайсан Хилл” цогцолборт сургалт зохион байгууллаа

“Оюуны Удраа Групп” ХХК-ын “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” худалдааны төвд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн багш нар явуулын сургалтын автомашинтай хамтарсан дадлага сургалт зохион байгууллаа.

Энэхүү хамтарсан сургалтаар гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, гамшгаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт, объектын гал түймэр унтраах тактикийн сургууль  зэрэг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. 

Тус сургалтанд Онцгой  байдлын албанаас 4 нэгж техник 18 албан хаагч оролцсон бөгөөд “Оюуны Удраа Групп” ХХК-ийн ажилтан, түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдээс 320 гаруй хүн хамрагдсан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*